ПУТИН ОРОС УЛСЫГ ѲѲРИЙН ХЯНАЛТАНДАА БАЙЛГАХ УЛС ТѲРИЙН НҮҮДЭЛ-ШИЙДЛИЙГ ХИЙЛЭЭ

2020-01-16  

ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь Дэлхий нйитийн анхаарлыг эрхгүй татлаа. -Ийм зүйл болно гэж зүүдэлж ч явсангүй гэж Оросын Засгийн газрын гишүүн асан BBC-д ярилцлага ѳгѳхдѳѳ онцолсон байна. Түүний нэрийг ВВС нууцаллаа. Харин Засгийн газраа огцруулахын ѳмнѳх ѳдѳр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын тэргүүн Медведевийг хүлээн авч уулзсан байна. Энэ уулзалтын дараа - Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны Дээд зөвлөлд тавьсан илтгэлдээ Үндсэн хууль болон Төрийн удирдлагад нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа илэрхийлсэн. Энэ дагуу Засгийн газар огцрох нь зүйн хэрэг . Үндсэн хуулийн хэд хэдэн заалтанд өөрчлѳлт орсноор Гүйцэтгэх, Хууль тогтоох болон Шүүх засаглалын баланс бүхэлдээ сайжрах юм. Энэ үүднээс Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлж буй дээрх нэн шаардлагатай ѳѳрчлѳлтийг хийх шийдвэрийг гаргахад Засгийн газар саад болох ёсгүй хэмээн ОХУ-ын ерѳнхий сайд огцрох мэдэгдэл хийхдээ хэлсэн. Харин хувьчилсан уулзалтын үеэр ОХУ-ын ерѳнхийлѳгч В.Путин ѳѳрийн тэргүүлдэг ҮАБЗ-ийн орлогч даргын үүрэгт ажилд Медведевийг томилсон байна. Огцорч буй Засгийн газрын гишүүдэд хандан Путин талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ, ОХУ-ын ЗГ тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн ч бүх зүйл санасанд хүрээгүй гэж чимхэхээ мартсангүй. Харин түр Засгийн газрын үүрэгт гүйцэтгэгчээр Тэрбээр Засгийн газрын гишүүдийг шинэ Засгийн газар байгуулагдтал үүргээ гүйцэтгэж байхыг хичээнгүйлэн хүссэн байна. Түр Засгийн газрыг удирдах үүргийг ОХУ-ын Татварын Зѳвлѳлийн дарга М.Мишустинд хариуцуулснаар Засгийн газрыг огцруулах ажил ѳндѳрлѳлѳѳ. Харин нэмэлт ѳѳрчлѳлт нь ямар учиртай болохыг тодотгоё. -ГАДААДЫН ХАРЬЯАЛАЛ БҮХИЙ ИРГЭДИЙГ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХЫГ ХОРИГЛОХ: -ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁРООС ДЭЭШ ХУГАЦААГААР СОНГОГДОХГҮЙ БАЙХ: -ОРОН НУТГИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ -НИЙГМИЙН БАТАЛГАА: Үүний санааа нь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ амьжиргааны доод төвшнөөс доогуур байж болохгүй .Тиймээс тэтгэвэр, тэтгэмжийн хангамжийг индексжүүлэх. -ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН СТАТУС: Холбооны түвшинд шийдвэр гаргахад бүс нутгийн захирагч нарын үүргийг нэмэгдүүлэх. -ПАРЛАМЕНТЫН ҮҮРГИЙГ ӨӨРЧЛӨХ: Ерѳнхийлѳгчийн одоогийн эрхийг Төрийн ДУМ-д шилжүүлэх. Ѳѳрѳѳр хэлбэл Оросын Холбооны Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилдог эрхийг ДУМ эдлэх. ДУМ-ын томилсон нэр дэвшигчээс ерѳнхийлѳгч татгалзах эрхгүй байх. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эсвэл итгэл найдвар алдсан тохиолдолд огцруулах эрхийг Ерөнхийлөгч эдлэх тухай заасан ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭН ЭРХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ: Холбооны зөвлөл нь цэрэг, армийн удирдагчидтай зөвшилцдөг байх. Ерөнхий армийн ерөнхий командлагч нь ерѳнхийлѳгч хэвээр байх. Холбооны зөвлөл нь Ерөнхийлөгчийн санал болгосноор Үндсэн хуулийн болон Дээд шүүхийн шүүгчдийг ажлаас нь халах эрхийг эдлэх боломжтой. ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН ҮҮРГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ: Ерөнхийлөгчийн гарын үсэг зурж баталгаажуулаагүй хэр нь Парламентын баталсан хуулийг Үндсэн хуулийн шүүх шалгах эрхтэй болно. Дээрх улс тѳрийн шийдвэрийн ард Путин Оросын улс төрийн тогтолцоондоо томоохон өөрчлөлт хийхийг завдлаа. Владимир Путины гаргасан саналыг бүх нийтээр хэлэлцүүлэн, санал хураах юм байна. Энэ асуудал дэмжигдвэл 2024 онд ОХУ-ын Ерѳнхийлѳгчийн үүрэгт ажлаа ѳгѳх Путин ДУМ руу буурь сэлгэж, ОХУ-ыг ѳѳрийн атгандаа байлгах хүслээ биелүүлнэ.

Лхагва гарагт болсон түүхэн уулзалт нэртэй сайн найруулсан улс тѳрийн жүжиг ингэж эхэллээ.

Улс тѳрийн тоглоомондоо М.Мишустиныг татан оролцуулав.

 

 

Ц.Энхбат /тоймлов/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Гарьд: Энэ бол дарангуйлагч 2020-01-16
Хишгээ:Назарбаеваас суралцжээ дээ 2020-01-16
Болд:Манайхан ч гэсэн Үндсэн хуулийн нэмэлт ѳѳрчлѳлтийг ингэж хийсэн. Биднээс сурсан юм биш үү 2020-01-16
Цогт:Улс орны эрх ашиг, аюулгүй байдал гэж хэлэх нь ѳѳрсдийнхээ шийдвэрийн булхайг нууж буй арга ядсан заль мэх 2020-01-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?