БАЯНХОШУУНЫ УУЛЗВАРААС ХАНЫН МАТЕРИАЛ, 3, 4-Р ХОРООЛЛЫН ЭЦЭС ХҮРТЭЛХ ЧИГЛЭЛД ДҮҮЖИН ЗАМ БАРИНА

2020-01-16  

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах, төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх гэж буй нийслэлийн засаг даргын А/198 дугаартай захирамжын хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал, 3, 4-р хорооллын эцэс хүртэлх чиглэлд 16 минутын зайтай буюу цагт 3,000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам барихаар төлөвлөжээ. Уг ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Бүгд найрамдах Франц улсрын "Пома" группийн төлөөлөгчидтэй уулзаж, агаарын дүүжин тээврийн төслийн талаар санал солилцсон талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар мэдээлсэн байна. Талууд дараагийн шугамууд дээр санал солилцож, санхүүжилт батлагдсан тохиолдолд хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцжээ. 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
мийгаа:ингэж балайрч байхаар метро эхлүүл хүйтэн байдаг улаанбаатарт метро 100 хувь таарна 2020-01-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?