НЭГ ГЭР БҮЛИЙН ХОЁР ХҮН ХҮНД ХЭЛБЭРЭЭР УГААРТАЖ, НӨХӨР НЬ НАС БАРЖЭЭ

2020-01-16  

Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээллээ. Тэрбээр  "Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн хоёр хүн хүнд хэлбэрээр угаартаж, нөхөр нь нас барсан тохиолдол гарлаа. Эхнэр нь эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт таван хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн шөнө угаартсан гэр бүлийн хувьд өрхөө бүтээж, яндангаа салгасан байсныг газар дээр нь ажилласан манай байцаагч мэдээлсэн. Тиймээс өөр шалтгаан, нөхцөл байх магадлалтай гэж үзээд цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн" хэмээлээ.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Хайран хүний амь 2020-01-16
Гочоо:Засаг хариуц**** хүлээх үү? 2020-01-16
Энхээ:Амь эрсдэлийг сайн тооцох учиртай байсан. 2020-01-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?