ТРАМПЫГ ОГЦРУУЛАХ АСУУДАЛ СЕНАТАД ШИЛЖЛЭЭ

2020-01-16  

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импичмент явуулах хуулийг Төлөөлөгчдийн танхимд батлан, Сенатад шилжүүллээ. Хуулийг батлахыг ардчилсан намын олонх Төлөөлөгчдийн танхимын 288 гишүүнээс 193 нь дэмжин баталж, спикер Нэнси Пелоси гарын үсэг зуран баталгаажуулжээ. Ийнхүү Дональд Трампын импичментийг Сенатад хэлэлцэхээр боллоо. Сенатын танхимд Дональд Трампын гарч ирсэн Бүгд найрамдах намын олонхын байр суурьтай. Дональд Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутган өнгөрсөн арванхоёрдугаар сард Төлөөлөгдийн танхимд санал хураалт явуулж, гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Дональд Трамп нь Нэгдсэн улсын түүхэнд импичмент буюу гэм буруугаа хууль тогтоогчдоор хэлэлцүүлсэн гурав дахь Ерөнхийлөгч болсон. Дональд Трампын импичментийг явуулах эсэхийг ирэх Мягмар гаригаас эхлэн хэлэлцэж эхлэх тухай Сенатын танхимын дарга Митч МакКоннелл мэдэгджээ. Сенатын танхимын суудлыг 53:47 харьцаатайгаар Бүгд найрамдах нам давамгайлдаг. Одоогоор импичмтентийн эцсийн үр дүн ямар гарах нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ ирэх арваннэгдүгээр сард эхлэх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвшихээ зарласан Дональд Трампын сурталчилгаанд нөлөөлөх нь гарцаагүй. Хэрэв Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёр нь Трампын эсрэг санал өгвөл тэрбээр суудлаасаа огцорч, дэд ерөнхийлөгч түүнийг орлох аж.

 

 

Ж.Сүх

Эх сурвалж: BBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?