НЭГ БОГ ХУЛГАЙЛБАЛ ТАВ ХҮРТЭЛХ ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООНО

2020-01-16  

УИХ-ын өнөөдрийн /2020.01.16/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийг 61.5 хувийн саналаар баталлаа. Уг хуулийн төслийг 39 гишүүн хэлэлцэн баталлаа. Улмаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Наймман бог, эсхүл хоёр бодоос дээш мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдэд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, нэг бог хулгай хийвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?