ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН 29 ӨРХИЙН ХОХИРЛЫГ ЯАРАЛТАЙ БАРАГДУУЛНА

2020-01-17  

2016 онд гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын байр орчимд 43 айлын газрыг чөлөөлж орон сууцны нэг блок барилгын ажлыг эхлүүлсэн. Төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс тухайн үед газраа чөлөөлсөн 43 иргэнд ар бүр түрээсийн мөнгийг нь олгож байхаар тохиролцсон байна. Гэвч “Назу проперти” компани нь газраа чөлөөлсөн айлуудаас эхний 14 айлыг түр суурьшуулах байранд оруулсан боловч 2016 оны хоёрдугаар сараас бусад иргэний түрээсийн төлбөрийг өгөх боломжгүй болсон. Ийнхүү газраа чөлөөлж түр суурьшуулах байранд ороогүй үлдсэн 29 өрхийн төлөөлөл дахин төлөвлөлтийн төслийг яаралтай хэрэгжүүлэх, өнгөрсөн хугацааны түрээсийн байрны төлбөрийг гаргуулж  хохиролгүй болгож өгөхийг хотын Захирагчаас хүссэн байна. Улмаар  хотын Захирагч С.Амарсайхан “Назу проперти” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, долоо хоногийн дотор 10 айлыг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулах, үлдсэн 19 айлын түрээсийн зардлыг холбогдох хууль журмын хүрээнд яаралтай шийдвэрлэх үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НОСК болон Орон сууцны дэд бүтцийн газрын удирдлагуудад ѳглѳѳ.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Цагаан сараар цахимаар золгохыг та дэмжиж байна уу?