Б.ТӨГСБИЛГҮҮНД ЗУРГААН САРЫН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

2020-01-17  

Хохирогч Ж.Одгэрэл нь шүүгдэгч Б.Төгсбилгүүнтэй хамтран амьдарч эхэлснээсээ хойш хүчирхийлэлд өртөж, хоёр ч удаа үр зулбахад Б.Төгсбилгүүн болон түүний эгч, ойрын хамаатнууд нөлөөлсөн хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэргийг  өнгөрсөн оны эхнээс шалгаж эхэлсэн. Улмаар хамтран амьдарч байсан эмэгтэйгээ хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдсан Б.Төгсбилгүүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох шүүхийн  шийдвэр гарлаа.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?