ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ ХУРАЛ ХОЙШЛОГДЛОО

2020-01-17  

УИХ  гишүүн Н.Номтойбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олгосон байж болзошгүй, мөн Г.Батхүү агсны хэрэгт хамааралтай хэмээн гишүүний  бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕП-газраас УИХ-д хүргүүлсэн. Улмаар  УЕП-ын  хүсэлтийг эхлээд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх ёстой.  Халдашгүй байдлын дэд хорооны хурал өнөөдөр 9.00 цагт товлогдсон. Гэсэн ирц тэг, гишүүд нь хуралдаа ирээгүй байна. Тиймээс Н.Номтойбаярыг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх Халдашгүй байдлын дэд хорооны хурал хойшлогдлоо.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?