ЛАОСТ МОНГОЛ ХОНЬ АМЖИЛТТАЙ НУТАГШИЖ БАЙНА

2020-01-17  

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн (парламент) ерөнхийлөгч, хатагтай Пани Яатхотоутай уулзах үеэрээ хоёр орны уламжлалт найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн шинэ агуулгаар уламжлалт хөдөө аж ахуйн салбараа өргөжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг онцлов. Тухайлбал, Монголын ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг Лаост гаргаж, Монголд Лаосын тариаланчид цагаан будаа, газар тариалан хамтран эрхлэх боломжтой гэв. Хатагтай Пани Яатхотоу Монголоос амьд хонь авч нутагшуулан, амжилттай үржүүлж байгааг дурдаад, УИХ-ын даргын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Засгийн газартаа энэ асуудлыг танилцуулна гэв.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?