Гватемал улсын шинэ Ерөнхийлөгч Алехандро Жамматтеи Венесуэл улсаас дипломат харилцаагаа тасалж, Каракас хот дахь Элчин сайдын яамныхаа /ЭСЯ/ үйл ажиллагааг зогсооно гэдгээ Вашингтонд төвтэй Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Альмагротой уулзсаны дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тэрээр “Бид Венесуэл дэх Элчин сайдын яаманд одоог хүртэл ажиллаж байгаа цорын ганц ажилтан болох Гадаад хэргийн сайдад эх орондоо эргэн ирэх үүрэг өгсөн. Ингэснээр бид Николас Мадурогийн Засгийн газраас харилцаагаа бүрмөсөн таслах бөгөөд ЭСЯ-аа хаана” хэмээжээ.
Ж.Сүх