ГВАТЕМАЛ УЛС ВЕНЕСУЭЛЭЭС ДИПЛОМАТ ХАРИЛЦААГАА ТАСАЛНА

2020-01-17  

Гватемал улсын шинэ Ерөнхийлөгч Алехандро Жамматтеи Венесуэл улсаас дипломат харилцаагаа тасалж, Каракас хот дахь Элчин сайдын яамныхаа /ЭСЯ/ үйл ажиллагааг зогсооно гэдгээ Вашингтонд төвтэй Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Альмагротой уулзсаны дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр  мэдэгдлээ. Тэрээр “Бид Венесуэл дэх Элчин сайдын яаманд одоог хүртэл ажиллаж байгаа цорын ганц ажилтан болох Гадаад хэргийн сайдад эх орондоо эргэн ирэх үүрэг өгсөн. Ингэснээр бид Николас Мадурогийн Засгийн газраас харилцаагаа бүрмөсөн таслах бөгөөд ЭСЯ-аа хаана” хэмээжээ.

 

 

Ж.Сүх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?