УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар батлалаа. Уг төслийг баталснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулах эрх зүйн орчин бүрдэж,Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, улс орны хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн усан хангамжийн асуудлыг нэгдсэн удирдлагаар ханган шийдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байна.
Э.Сувдаа