ИРГЭД ГАЗРЫН ТӨЛБӨРӨӨ ГАР УТСААРАА ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

2020-01-17  

Иргэд эзэмшлийн болон өмчлөлийн газрын төлбөрөө гар утсаараа хийж төлөх боломж бүрдэж байгаа талаар Газар зохион байгуулалт, геодиз зураг зүйн газраас мэдээлж байна. Манай улс өмчлөлийн болон эзэмшлийн газраас төлбөр авах хуультай. Анх 1997 онд Газрын төлбөрийн тухай хуулийг баталж, 1998 оноос төлбөр авч эхэлсэн. Тэр үед жилд дунджаар газрын төлбөрөөс 1.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг байсан бол өнгөрсөн 2019 онд 84 тэрбум төгрөг газрын төлбөрөөс цугларчээ. Энэ 2020 онд 110 гаруй тэрбум төгрөгийн төлбөр төвлөрүүлэхээр байгаа аж. Төлбөрийн хэмжээ ийнхүү жилээс жилд нэмэгдэж буйг татвар, хураамжийн бааз нэмэгдэж, газрын төлбөрийг бүрэн хураан авч буйтай холбон тайлбарлаж байна.  Иргэдийн газар эзэмших болон өмчлөх төлбөрийн 95-98 хувийг хуулиар чөлөөлж хөнгөлсөн байгаа. Иргэдийн эзэмшлийн 0.7 га газрын төлбөр жилд 10-20 мянган төгрөг байгаа учир энэхүү төлбөрийг гар утсаар хийх боломжтой болж байгаа аж.  

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?