ГАНЗОРИГ ( эдийн засагч): ЭДИЙН ЗАСАГТ СААД БОЛЖ БУЙ ҮНДСЭН ГУРВАН АСУУДАЛ БИЙ

2020-01-20  

Энэ гурваас хамгийн ноцтой, хамгийн эрсдэлтэй нь баялгийн хуваарилалт юм. Ѳнгѳрсѳн 30 жилийн турш баялгийн хуваарилалт буруу явснаас Монголын баян, хоосны ялгаа дэлхийд рекорд тогтоох түвшинд хүрсэн. Баян хоосны ялгаа, баялгийн хуваарилалтын хор уршиг нь нийгэм, эдийн засаг, улс төр, нийгмийн хямралд хѳтѳлдѳг. Ийм нѳхцѳл байдал Монгол үүсэж байна. Хоёр дахь нь бүтээмж. Бүтээмж гэдэг бол эдийн засгийн суурь ойлголтуудын нэг. Бүтээмжийн тухай ойлголтыг жишээгээр тайлбарлая. Монгол компанийг Хятад компанитай харьцуулахад бүтээмж маш бага. Бүтээмж бага байна гэдэг нь гарц муу, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь чанар муутай, тоо хэмжээгээрээ цөөн. Нэг ёсны Монголын компани Хятадын компаниас цөөхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тэр нь чанар муутай. Тэгээд өртөг нь өндөр учраас эргээд өндөр үнэтэй зарагддаг ийм нөхцөлд улс орны эдийн засаг өсөх тухай яриад ч хэрэггүй. Инфляц, ДНБ яриад ч хэрэггүй. Бүтээмж гэдэг бол нэг талдаа менежментийн шинжлэх ухааны ойлголт. Нөгөө талдаа эдийн засгийн ухааны ойлголт. Компаниудын бүтээмж доогуур байгаа нь эдийн засгийн гол асуудал болсон.

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Google: Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга... Неопарадигм:Зөв дүгнэлт байна. Хөгжлийг з**** Лидр идеалд бус саарлаас доош хавтгайруулан мөнгөө өгдгөөс, хоёрт. Бүтээмж муу... Энэ хоёр салшгүй шүү дээ... Хөгжил гэж юу вэ... Зөв хуваарилалт. Зөв хуваарилахын тулд, Дээд логикийн төвшинд Бодлого байж, байж, шударга ёс хэрэгжих эхний алхам тавигдана 2020-01-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?