Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Эко” цахилгаан автобусыг өнөөдрөөс хотын төвийн чиглэлүүдэд туршилтаар явуулж эхэллээ. Уг автобусыг Монгол инженерүүд монгол стандартад нийцүүлж техникийн туршилтыг хийсэн 36 хүний суудалтай, 12 метрийн урт хэмжээтэй. Автобусыг зориулалтын цэгээс 8-15 минутанд бүрэн цэнэглэснээр -50 аас +60 градуст өндөр хүчдэлээ хадгалан 200 километр явах хүчинн чадалтай бөгөөд гурван сарын хугацаанд туршин үнэлгээ өгнө.
Т.Хуншагай