Есдүгээр сараас хойш түймэрт нэрвэгдэж, харин сүүлийн хэд хоногийн турш хүчтэй аадар бороо орсон Австрали улсыг шороон шуурга нөмөрсөн байна. Шороон шуурга хүчтэй салхи, аянга цахилгааны улмаас үүссэн байна. Шороон шуурга эхлээд Шинэ Өмнөд Уэльс мужийн Нарромин хотод дэгджээ. Дараа нь цагт 107 км-ын хурдтай хүчтэй салхины улмаас Дуббо, Паркес хотод маш хурдан хүрч, эрч нь бага зэрэг намжиж, цагт 94 км болсон талаар “The Guardian” сонин мэдээллээ.
Ж.Сүх