ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ ОЛГОЛОО

2020-01-21  

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал С.Баатаржав Дотоодын цэргийн алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цэргийн "Цол"-ыг гардуулан, ажлын амжилт хүслээ. Дотоодын цэргийн штабын Захиргааны удидлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, 05 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ж.Мөнхсолонго, мөн захирагчийн хүний нөөц, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч, дэд хурандаа Д.Энхбадрах, Орхон аймаг дахь Дотоодын цэргийн тусгай салбарын захирагч, дэд хурандаа Х.Оюунболд нарт Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны а/85 дугаар тушаалаар албан тушаалын зэрэглэлийн цэргийн “Хурандаа” цол олгов.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Дотоодын цэрэг нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хангаж, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,  зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг харгалзан хүргэх зэрэг үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. 

Arslan.mn

 
 
Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?