Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг. Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг. Тэгвэл Н2 ангиллын визийн хугацааг 2021 он хүртэл сунгасныг Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр мэдээллээ.
Т.Хуншагай