УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХЭРЭГТ ХУУРАМЧ ДҮГНЭЛТ ГАРГАСАН ШИНЖЭЭЧИД ЯЛ ОНООЛОО

2020-01-21  

Уих гишүүн асан Д.Гантулга нь 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг. Д.Гантулгад холбогдох, бусдыг хүчирхийлсэн гэх хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст анх хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд тэр үед “Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэргийг хааж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст ШШҮХ-гийн гурван эмчийг шалгаад шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт оруулж дарсан болон ямар нэгэн нотлох баримтыг устгасан зүйл шалгалтаар тогтоогдоогүй гэж үзсэн юм.  Харин  хохирогч Н-гийн өмгөөлөгч нь “УИХ-ын гишүүн Д.Гантулга цагдаа, шүүхийнхэнтэй хуйвалдаж, маш ноцтой хэрэг нэмж хийлээ. Хүчингийн хэрэг хийгээд зогсохгүй нотлох баримт устгах, хавтаст хэрэгт хуурамч дүгнэлт оруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдээд байна” хэмээн мэдэгдэж байв. Ингээд дээрх хэргийг сэргээлгэх хүсэлтийг хохирогч, түүний өмгөөлөгч нар УЕПГ-т тавьснаар дахин шалгаж, ШШҮХ-гийн шинжээч эмч нарыг яллагдагчаар тооцсон юм. Улмаар Д.Гантулгад холбогдох, бусдыг хүчирхийлсэн хэрэгт хуурамч дүгнэлт гаргасан хэрэгт холбогдсон ШШҮХ-гийн Тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа, шинжээч М.Золжаргал нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж эхэлсэн юм. Дээрх гурван шинжээчийг 2017 оны зургадугаар сарын 19-нд ШШҮХ-гийн байранд “иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэж дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэмээн буруутган, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд өчигдөр /2020/1/21/ шүүх хуралдааны эцэслэн шийдвэр гарснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн 256.1-т заасан “Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн” гэмт хэрэгт буруутай гэж үзэн нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Харин шүүгдэгч Ж.Оюунааг уг хуулийн 254.1 дэх хэсгийн “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон арбитр, шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн” гэм буруутайд тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.2 сая, шүүгдэгч Н.Золжаргалыг албан тушаалаа ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12 240 000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:АЙ ЯА ЯА ЯАСАН ИХ НҮГЭЛ ХИЛЭНЦ ДАГУУЛСАН АЙМШИГТ ХҮЧИН ВЭ? ТОЧИГ ЗААРЫГ НЬ АРГАЛАХ ГЭЭД ӨӨРСДӨӨ БАЛАРЛААШТ. ТЭГЭЭД ЭНЭ ЗАЛУУД ХОЁРХОН ЖИЛ ӨГӨӨ БИЗ ДЭЭ. ЖИРИЙН ИРГЭН ХУЛГАЙЧ ХҮЧИН ШААСАН БОЛ ЧАНГЫН ШОРОНД ОДОО НИНЖА БОЛЧИХСОН ХУЛГАЙЧ НАРЫН ДАРАМТАНД БАЛАРЧ ЯВААШТ. ЯАГ ТЭР ҮЕД ХҮЧИНД ХҮЧИНД БАС ДАХИН ХҮЧИНД ГЭСЭН ХЭЛЦ ҮГ ГАРААД ДУНД СУРГУУЛИЙН НУСАН ТАГЛАА АНГИЙХАА ОХИНЫ МЭЭМИЙГ БАЗАЖ ДОТООЖИЙГ НЬ УРААД ААВД НЬ АРЬСАА ХУУЛУУЛААД ӨМДӨНДӨӨ ШЭЭЧИХСЭН ЗОГСОЖ БАЙСИЙШТ. ИЙМ Л МУУХАЙ ХАР МӨРТЭЙ ЭД ШҮҮ ДЭЭ. БАРУУН АЙМАГТ ОХИНОО ХҮЧИНДҮҮЛСЭН ЭЦЭГ ХУУЛИЙН ӨМНҮҮР ТЭС ХӨНДӨЛДӨН ДАЙРЧ ХҮЧИНДЭГЧИЙГ ЧӨЛӨӨЛӨӨД ӨӨРӨӨ ХЭЭР АВААЧИЖ ХҮЛЖ БАЙГААД ХУРГА ЗАСДАГ ХУТГААРАА ХӨНГӨЛЖ ЧИВИЙГ НЬ ТАЙРААД ОДОО ТЭР ХҮЧИНДЭГЧ АМЬДРААД Л ЭМЭГТЭЙ ХҮН ХАРАХААРАА ЗУГТААДАГ ХУТГА ХАРХААРАА ШУУД ХҮНД ХӨНГӨНӨӨР БИЕ ЗАСДАГ БОЛЧИХСОН ЯВЖ БАЙГААШТ. ИЙМ Л ШИТЙГЭЛ ХЭРЭГТЭЙ 2020-01-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?