МУ 330 СУМ ХӨГЖИХ, НУРАХ ЭСЭХ НЬ ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИАС ШУУД ХАМААРНА

2020-01-21  

УИХ энэ долоо хоногт багтаан Орон нутгийн сонгуулийн хуулийг батална. Энэ хууль яаж батлагдахаас Монгол улсын 330 сум хѳгжих, нурах эсэх нь шууд хамаарна. Уг хуулийг өнгөц баталбал улс орон уруудна, залруулж засаж зөвтгөж баталбал орон нутгийн хөгжил сэргэж ард иргэд нэгдэнэ. Тиймээс Монголын 330 сум яагаад хѳгжихгүй байгаагийн гол шалтгаан, утга учир. Ард иргэдийг ѳѳр хооронд нь талцуулсан, хуваасан, бие биенийх нь ѳѳдѳѳс нь дайсагнуулсан сонгуулийн хуулийг тод томруун харуулан "Ѳдрийн сонин"-ы сэтгүүлч Дашрэнцэн асан одоогоос 15 жилийн ѳмнѳ, бүр тэртээ 2005 онд туурвисан "МАНАЙ СУМЫН НАМУУД" асуудал дэвшүүлсэн ѳгүүлэлд тулгуурлан control.mn сайтын үүсгэн байгуулагч МУСГЗ сэтгүүлч Ц.Энхбат Уих дарга Г.Занданшатар-д хандан ил захидал хүргүүлсэн. Улмаар орон нутгийн сонгуульд хэрхэн нэр дэвшүүлэх нь зөв бэ? Хэмээх санал асуулгыг явуулж байна. Одоогоор  санал өгсөн иргэдийн 77,8% хувь буюу дийлэнх иргэд сонгуулийн хуулийн тодорхой заалт шаардлагыг хангасан бие даагч нэр дэвшигчийг дэвшүүлж, орон нутаг намаас салах хэрэгтэй хэмээн үзэж байна.

Тиймээс уг асуудлын хүрээнд улс төрийн 25 нам хуралдаж сошиал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцож буй эрхмүүд орон нутгийн сонгуулийн хуулийг засаж зөвтгөж баталснаар  тулгамдаж буй асуудлыг нийгмийн талцал хуваалцалыг арилгах боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.

МҮАН дарга Б.Цогтгэрэл: УИХ дарга Занданшатар та зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 4.1.4 т зааснаар төрийн үйл хэрэгт  оролцох иргэдийн оролцоог хангаж өгнө үү. Мөн уг хуулийн 6.4 т зааснаар нийтийн ашиг сонирхолд хамааралтай тодорхой асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах талаар нийслэлийн хэмжээнд 500-аас дээш, дүүрэгт 300- аас дээш, аймагт 100-аас дээш, суманд 50-аас дээш тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суугч иргэний гаргасан санал, хүсэлтийг шийдвэр гаргах эрх бүхий этгээд хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй хэмээсэн байдаг. Тиймээс   орон нутгийн сонгуулийн тухай хуультай холбоотой иргэдийн  дунд зөвлөлдөх санал асуулгыг явуулах хэрэгтэй хэмээлээ.

Намгүй сум дүүрэг хөдөлгөөний тэргүүн Д.Батбаяр: Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг зөвөөр шийдвэрлэх боломжтой. Уг асуудалд Монгол улсын ерөнхийлөгч та иргэний эр зориг гарган улс орны хөгжил дэвшил, үндэсний эв нэгдэлд хувь нэмэр оруулан дэмжиж ажиллана уу хэмээн хүсэж байна.

Эдийн засагч Л.Даваажаргал: Өнөөгийн нийгэмд  тэгш боломж, шударга өрсөлдөөн үгүй болж монополь, олигархууд ноёрхлоо, тиймээс эрхэм ерөнхий сайд та тэгш боломжийг бии болгоход өөрийн хувь нэмэрээ оруулан , баялагын зөв хуваарилалтыг бий болгож орон нутгийн сонгуулийн тухай хуулийг зөвөөр батлахыг дэмжиж өгнө үү хэмээлээ.

Хэлэлцүүлэг үзэх

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?