Х.ОЮУН: ТѲРИЙН АЛБАН ХААГЧИД АВЛИГА НЭХДЭГ БОЛСНЫГ ИЛЧИЛЖ БАЙНА

2020-01-21  

Хууль бидний эрхийг хамгаалах гэж байдаг болохоос хуулийн этгээд өндөр албан тушаалтан биднийг дарамтлах гэж ашиглах зүйл биш. “Бавгар" ХХК 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын нэг хотхоныг барьж байгуулах ажлын гэрээг зурсан. Тус барилгад нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажилладаг өрх толгойлсон эмэгтэй, ажил албаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт туслах зорилгоор квот тарааж өгсөн юм. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон. 2015-2017 онд миний ээж анх энэ ажлыг гүйцэтгэж яваад 2017 оны 12 сарын 30-ны өдөр авто ослын улмаас амиа алдсан учраас ээжийнхээ ажлыг би үргэлжлүүлж байгаа нь энэ. ЦЕГ-аас ээжийг минь өнгөрөөд долоо ч хоноогүй байхад “Ажлаа хурдан хий. Хэн энэ ажлыг үргэлжлүүлж хийх юм бэ” гэж дарамталж эхэлсэн учраас "Бавгар" ХХК-ийн захирлын албан тушаалыг 2018 оноос гүйцэтгэж эхэлсэн юм. 2015-2017 онд ЦЕГ-ын ажлын хэсэг нэртэй хурандаа нар барилгын мөнгөнөөс 927 сая төгрөгийг арматур буулгасан нэрээр хувьдаа завшсан нь санхүүгийн баримт нотолгоотойгоо байгаа. ЦЕГ гэрээний мөнгөө өгөөгүйгээс болж хамтарч ажиллаж байгаа гүйцэтгэгч компанийг хохироож эхэлсэн. Манай компани гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2018 онд ББСБ-аас зээл авч, ажлаа үргэлжлүүлж хийсэн. ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга н.Цогтбаяр гэх хүн барилгын ажилд хяналт тавьж, надтай хамтарч ажиллаж байсан ч яваандаа өөр зүйл ярьж эхэлсэн. Энэ төслийг авахад “Ээжтэй чинь хийсэн яриа байгаа. Ашиглалтад орчихоод байгаа пентхаусаас хоёр ширхгийг зүгээр өгчих. Ашиглалтад ороогүй байгаа В блокоос 30 ширхэг байр үнэгүй өг" гэж намайг дарамталсан. Пентхаус тус бүрдээ нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Дараа нь “Миний хүссэнийг өгөхгүй бол танай компанийг солино. Чи өрөө төлж чадахгүй шоронд орно” гэж хэлсэн. Цагдаагийн албаны дарга хүнийг яллаад явуулчихдаг юм уу? Би Хууль зүйн яаманд хандаж энэ асуудлыг шалгуулмаар байна. Хурандаа нар яагаад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байрыг надаас нэхээд дарамтлаад байгаа юм бэ. Барилга барихаар төрийн бүх албатай холбогддог. Төрийн байгууллагатай хамтран ажиллах маш хэцүү. Хоолонд оруулдаг, дайлж цайлдаг, эсвэл нэг даргаар яриулдаг. Үүнийг бүх хүн мэдэж байгаа. Бид ажил хийж байгаа юм чинь бүрдүүлж байгаа материалаа өгөөд, шударгаар ажлаа хиймээр байна. Би худлаа мэдээлэл өгч байгаа бол хариуцлагаа 100 хувь хүлээнэ. Намайг шалгаад үз. Би энэ хотхоныг авсан цагаасаа хойш ганц төгрөг ч өөртөө наагаагүй гэж Бавгар ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Оюун хэвлэлийн бага хурал хийхдээ ил тодоор зарлалаа. Одоо ТЕГ, АТГ энэ мэдээллийн мѳрѳѳр ажиллах үлдлээ. Цагдаагийн хурандаа нар хэрхэн хѳлжиж байдгийн нэг нууц задрах магадлал ѳндѳр боллоо.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?