ИНТЕРПОЛЫН ТЭРГҮҮН АСАНД 13.5 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

2020-01-21  

БНХАУ-ын Тяньжин хотын Дунд шатны Ардын шүүхээс Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын тэргүүн асан Мэн Хувэйд 13.5 жил хорих ял оноолоо. Тэрбээр мөн 2 сая юань буюу одоогийн ханшаар 292 мянга орчим ам.долларын торгууль төлөх ёстой юм. Мэн Хунвэйг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгажээ. Тэрбээр төрийн албан тушаал хашиж байхдаа 14.46 сая юанийн /2 сая 12 мянган ам.доллар/ хахууль авсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байна. Мэн Хувэйг хууль зөрчсөн хэрэгт сэжиглэн баривчилсан гэж Хятадын эрх баригчид 2018 оны 10 дугаар сарын 7-нд мэдээлсэн бол Интерполын тэргүүн асан авлига болон бусад гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа гэж БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яам мэдэгджээ. Мэн Хунвэйг Хятадын удирдлага 2019 оны гуравдугаар сарын сүүлчээр албан тушаалаас нь чөлөөлж, Коммунист намын эгнээнээс хассан байна. Төрийн хяналт шалгалтын хорооны мэдэгдэлд дурдсанаар, тэрбээр “намын сахилга батыг ноцтой зөрчсөнөө” хүлээжээ. Мөн оны дөрөвдүгээр сарын 24-нд БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас түүнийг баривчлах шийдвэр гаргасан байна.

 

 

Ж.Сүх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?