АВСТРАЛИЙГ НӨМӨРСӨН АЮУЛ

2020-01-22  

Австрали улс өнгөрөгч арваннэгдүгээр сараас эхлэн хэвийн үеийнхээс эрт буюу дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын зуны улирал эхлэхээс өмнө шатаж эхэлсэн байна. Үүнд агаар Цельсийн 40 хэм хүртэл байнга халж, хуурайшилтаас үүдэн 150 гаруй түмэр гарсан. Улмаар тус улс аюулын онц ноцтой хэмжээнд хүрч 700 гаруй айлийн орон гэр сүйдээд байна.

Мөн бороо орж үер буусан. Түүнчлэн Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Дуббо болон ойролцоох тосгонуудад  цагт 94-105 км хүртэл хурдтай хүчтэй шороон  шуурга дэгдлээ. Энэ хооронд түймэрт өртөж байгаа хоёр дахь муж Викториад бороо орсон.

15 минут үргэлжилсэн борооны үеэр хамгийн том нь гольфийн бөмбөгийн дайтай мөндөр орж, олон автомашины цонх хагалж, шувуудыг гэмтээжээ. Мөндрийн бороо Даваа гаригийн өдөр Австралийн нийслэл Канберра хотноо хүрч, цаашлаад Сидней, Ньюкастл зэрэг хотыг чиглэх төлөвлөтэй байгаа аж.  

 

 

Ж.Сүх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Бас болоогүй байгалийн тэнцвэр үндсэндээ алдагдсан. Биологийн төрөл зүйлийн өөрчлөлт , хөрс ургамалын өөрчлөлт гээд эвгүй зүйл их болно. 2020-01-22
зочин:байгаль орчноо хайрла. ой модыг санаатай санамсаргүй шатаасан дотоод гадаад иргэдийг 5-аас 10 жил шоронд хорь. 2020-01-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?