Австрали улс өнгөрөгч арваннэгдүгээр сараас эхлэн хэвийн үеийнхээс эрт буюу дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын зуны улирал эхлэхээс өмнө шатаж эхэлсэн байна. Үүнд агаар Цельсийн 40 хэм хүртэл байнга халж, хуурайшилтаас үүдэн 150 гаруй түмэр гарсан. Улмаар тус улс аюулын онц ноцтой хэмжээнд хүрч 700 гаруй айлийн орон гэр сүйдээд байна.
Мөн бороо орж үер буусан. Түүнчлэн Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Дуббо болон ойролцоох тосгонуудад цагт 94-105 км хүртэл хурдтай хүчтэй шороон шуурга дэгдлээ. Энэ хооронд түймэрт өртөж байгаа хоёр дахь муж Викториад бороо орсон.
15 минут үргэлжилсэн борооны үеэр хамгийн том нь гольфийн бөмбөгийн дайтай мөндөр орж, олон автомашины цонх хагалж, шувуудыг гэмтээжээ. Мөндрийн бороо Даваа гаригийн өдөр Австралийн нийслэл Канберра хотноо хүрч, цаашлаад Сидней, Ньюкастл зэрэг хотыг чиглэх төлөвлөтэй байгаа аж.
Ж.Сүх