НЭР БҮХИЙ ХҮМҮҮС МОНГОЛЫН СОЁЛ АХУЙГ МЭДЭХГҮЙГЭЭС БУРУУ ТАШАА ЗҮЙЛ ЯРЬЖ БАЙНА

2020-01-22  

Монгол ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр “PETA Asia” сошиал хуудсанд дуучин К.Номинжин Монголд ноолуур бэлтгэхээр ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналж буйгаа илэрхийлсэн видеог монгол хэл дээр хөрвүүлэн түгээсэн. Энэ нь олон хүний дургүйцлийг хүргэсэн бөгөөд монгол ноолуурыг үнэгүйдүүлэх нэгээхэн шалтгаан болж байна хэмээн иргэд үзэж байна. Уг асуудлын хүрээнд “Энэ бичлэг өнгөрсөн оны гуравдугаар сард гарсан. Энэ бол олон давтамжтайгаар дэлхий нийтэд цацагдаж байгаа. Уг асуудлаас болоод манай Англи, Итали, Герман харилцагч компаниуд гомдол тавиад “Та нар малаа яаж самнадаг юм бэ. Ямар учраас ийм бичлэг яваад байгаа юм бэ” хэмээн Монголд ирж малчны хотхонд очиж ямаа самнахыг хараад танай улс үнэхээр тамладаггүй юм байна гэдгийг мэдсэн. Ноолуур нь ургаад халуу шатсан үед уламжлалт аргаар самнаж авдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Малчдын хувьд хүүхдээсээ илүү малаа хайрлаж, таван хошуу малынхаа үржил шимээр амьдардаг. К.Номинжингийн бичлэгийн хувьд зориуд хятадуудтай хамтран санаатайгаар ингэж хийсэн байна лээ. Цагаан ямааны хувьд монгол ямаа биш. Цус, нөжийг нь гоожуулаад хоолойг нь огтолж байгаа бичлэгийг албаар эвлүүлсэн бичлэг байсан. Малчид маань бол малаа ингэж тамлан зовоодоггүй” хэмээн “Хан богд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганцэцэг мэдээллэсэн. Түүнчлэн  Германд  “Цуст ноолуур” гэсэн гарчигтай мэдээлэл цацагдсан. Үүнээс болоод харилцагч байгууллагууд болон худалдан борлуулдаг дэлгүүрээс гомдол ирсэн.  Тиймээс энэ асуудалд Гадаад харилцааны яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас олон улсад залруулга гаргах ёстой хэмээн иргэд болон үйлдвэрлэл эрхлэгч нар үзэж байна.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Одоо үнээ саахаар өвдөж тарчилдаг гэж ярихан дээ . 2020-01-22
ӨБАБАРАМСАЙ:Дуучин К.Номинжин эх орноосоо урваж хятадуудтай сүлбэлдэн хэдэн төгрөг олохын тулд биеэ үнэлдэг байснаа шуналтаж Монгол эх орноо доромжлох замаар нэмж хэд гурванг юань хусчээ. Энэ бол эрүүгийн хэрэг болжээ. Уг нь тагнуулынхны ажил юм Тэд мөрдөн шалгаж учрыг нь олох ёстой. Энэ хүүхэн тагнуулын залуусыг хөнжилдөө чирч оруулж чадах нь эргэлзээгүй, иймд асуудал юуч болохгүй нь ойлгомжтой Өнөөдөр ийм жишиг тогтчихсон учир яалтай ч билээ гаслаад сууж байхаас өөр яахавдээ 2020-01-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОРОНАВИРУСТЭЙ ХОЛБООТОЙ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ БАЙГААГААС ИРЭХ ХУЛГАНА ЖИЛИЙН ЗАСЛЫГ ОНЛАЙНААР НОМ УНШВАЛ ТА ХАНДИВ ӨГӨӨД НОМОО УНШУУЛАХ УУ?