Г.БАТХҮҮ АГСАНЫ ХЭРГИЙГ УЛС ТӨРЖҮҮЛЭХ ХАНДЛАГА АЖИГЛАГДАХ БОЛЖ

2020-01-22  

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү  2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд таалал төгссөн билээ. Уг хэрэг явдал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Улмаар Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг,  хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг нар  энэ  асуудлаар мэдээллээ.

Хуульч өмгөөлөгч Ж:Батхуяг:
Цагдаагийн байгууллагаас Г.Батхүү агсны амь насаа алдсан явдалд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад найман сарын хугацаа өнгөрлөө. Одоо болтол хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Хэргийг улс төржүүлэх хандлага ажиглагдах боллоо. Тиймээс бидэнд байгаа мэдээллийг хүргэхээр шийдсэн юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэл зүйн үг хэллэг ихтэй олон хуудас материал байгаа. Харин анхаарал татсан зүйл олон байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс танилцуулъя. Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөлт хавдалт үүссэн. Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 7х0.5 см-ийн хэмжээтэй улайлт үүссэн байсан. Өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэсэн дүгнэлт гаргасан. Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүнээс үнэн худлыг шалгах багажаар тест авахад “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр байсан” гэсэн дүгнэлт гарсан. Хэргийн газар үзлэг хийх явцад талийгаачийн гар утсыг хурааж авсан байдаг. Гар утсанд үзлэг хийгээд буцааж хүлээлгэж өгөхөд гар утсан дээр ямар ч мэдээлэл үлдээгүй байсан. Бүх зүйлс шинэ утас шиг. Үйлдвэрээс гарсан байдалтай мэт болгосон байсан. "Гар утасны мэдээллийг сэргээх боломжгүй" гэсэн дүгнэлт гарсан.

Охин: Б.Цэлмэг “Аавыгаа маш их санаж байна. Үгүйлж байна. Эмээ, өвөө маань аавын минь зурагны  өдөр бүр удаан суудаг. Ээж минь насаараа ханилсан ханиа алдсан. Дөрвөн настай дүү минь аавыгаа нэхээд хоолоо ч идэхгүй байгаа. Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно” гэсэн юм.

Хүү Б.Ганхөлөг: “Найман сарын хугацаанд бид маш их тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд маш хүнд өдрүүд өнгөрлөө. Аав минь цоо эрүүл гэрээсээ гарсан. Гэтэл өдөр Төрийн тусгай хамгаалалттай байранд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваад эргэж гарч ирээгүй. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Өндрөөс унасан гэсэн. Зүүн талаараа унасан. Гэтэл баруун нүд нь хөхөрч хавдсан. Хүзүүн дээр гарсан улаалт ойлгомжтой.  Заамдсан үед л гарч ирнэ. Бид ямар нийгэмд амьдраад байна вэ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн хүн Төрийн ордондоо амь насаа алдаж байхад гудамжинд яваа бидэнд амьд явах баталгаа байна уу. Аавыгаа санаж байна. Найман сар хүлээлээ. Юу ч шийдэгдсэнгүй. Манай улс төртэй, хуулийн засаглалтай. Аавын минь хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэл алдраагүй хүлээж байна” гэлээ.

 

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:ИЧИХГҮЙ ХУЛГАЙЧУУДДАА ЭНЭ УЛС ТӨРЧИД С. ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛНЭ ГЭЖ ОЛОН СОНГУУЛЬ ДАМЖИЖ ХУЦАЛДСАН НОХОД ОДОО ХААНА БАЙНА. БАТХҮҮГИЙН АЛЛАГЫН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛНЭ ГЭЖ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ШААЖ ЧАДАХ Л ГАРУУДДАА ХАРААЛ ИДСЭН МОНГОЛЫН УЛС ТӨРЧИД ХЭЗЭЭ ЗУРАГНЫХАА ӨМНӨ ЗУЛ АСААЛГАХ ГЭЭД БАЙГАА ЯДАРГААНУУД ВЭ? 2020-01-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?