МЕГАН МАРКЛААС ХААНЫ ҮНЭТ ЭДЛЭЛҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ӨГӨХИЙГ ШААРДЖЭЭ

2020-01-22  

 Хатан хааны гэр бүлтэй холбоотой үндсэн үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байх шийдвэр гаргасан тухайгаа Хунтайж Харри, түүний гэргий Америкийн жүжигчин Меган Маркл нар 1 дүгээр сарын 8-нд мэдэгдсэн. Улмаар Хунтайж Харригийн гэргий Меган Маркл дахин хааны эрдэнэсийн санд нэвтрэх боломжгүй аж. Тиймээс Хааны үнэт эдлэлүүдийг нь буцаан өгөхийг Их Британийн хатан хаан II Елизавета Сассекскийн гүнгийн авхай Меган Марклаас хүсжээ. Хатан хаан II Елизавета гүнгийн авхайд бэлэглэсэн цэнхэр өнгийн үнэт чулуутай хүзүүний зүүлт зэрэг үнэт эдлэлүүдийг Меган Марклаас нэхжээ. Харин Меган Марклд өмнө нь Диана гүнжийнх байсан алмаазан шигтгээтэй сүйн бөгж л үлдэх боломжтой юм гэнэ.

 

 

Ж.Сүх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?