Ж.БОЛД: ХУРАНДАА Д.ЦОГТБАЯРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН

2020-01-22  

Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар "Хууль сахиулагч" хотхоны барилгын ажлыг гүйцэтгэж буй "Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун өчигдөр мэдээлэл хийж, нэр бүхий албан тушаалтан авлига нэхсэн, дарамталсан тухай ярьсан юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас хариу тайлбар хийв. 

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд : 2015 оноос цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхээр "Бавгар" ХХК-тай гэрээ байгуулж, орон сууц бариулж байгаа. Хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга хурандаа Д.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, сахилга, ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж байна. "Бавгар" ХХК-иас Авлигатай тэмцэх газарт баримт материал өгсөн хэмээн мэдээлсэн. Манайхаас ч мөн хяналт шалгалтаа хийж, гэмт хэргийн шинжтэй байвал АТГ-т шилжүүлэхээр ажиллаж байна" гэлээ. "Хууль сахиулагч" хотхонд байр захиалсан 376 алба хаагч орон сууцтай болохоор тав дахь жилдээ хүлээж байгаа аж. Цаашид барилгын үйл ажиллагааг нь зогсоохгүйгээр үргэлжлүүлнэ гэдгийг цагдаагийн хурандаа Ж.Болд мэдээллээ.

 
 
 
Э.Сувдаа
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН :ХАЙРАН САЙХАН ХУРАНДАА ХАЙРАН САЙХАН ШЕРЛОК ХОЛМС. ҮНЭХЭЭР АВИЛГА НЭХСЭН БОЛ ЭНЭ ДЭЭРЭЭСЭЭ УЛБААТАЙ ХЭРЭГ. ТОМЧУУЛ АВИЛГА ШААГААД БАЙХААР ЖИЖИГ ЧАПАКУУД БАРЬЦААД ИНГЭЖ ЛАЛАРААРАА ЭРГЭХ ГЭЖ. ХЭРВЭЭ ҮНЭН БОЛ ОДОО НЭГ ХУДАГТ ЧАМАЙГ ШААЛГАНА ДАА. ЦАГДАА ГЭХЭЭР ХУЛГАРУУД ЧАМАЙГ БАЛБАЖ ЗОДНО ДОО . 2020-01-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?