ГОЛЛАНД УЛС ШОРОНГИЙНХОО ҮҮД ХААЛГЫГ БАРЬЖ ЭХЭЛСЭН

2020-01-23  

Гэмт хэрэг, зѳрчилгүй болсноор иргэдийн амар  амгалан амьдрах нѳхцѳл бүрэн бүрдсэн   Голланд улс шоронгийн үүд хаалгаа барьж эхэлсэн байна. Хэрэгцээгүй болсон 19 шоронг 2017 онд хаасан бѳгѳѳд, энэ зун гэхэд нэмж  5 шорон үүд хаалгаа барина гэж албаны эх сурвалж мэдээлж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шоронд хорих биш, нийгэм дунд нь үлдээж, албадан хѳдѳлмѳр эрхлүүлэх нь үр дүнтэй юм гэж Голландын Парламент үзсэн гэж Английн Телеграф онцоллоо. Одоогоор Голландын иргэдийг шоронд хорихоо больсон тул суларсан шоронд нь ѳѳр улс орны, тухайлбал, Норвегоос 240 хоригдол “импорт”-оор авчирч,  хоосорч суларсан шорондоо түрээсээр  хорихоос ѳѳр "ажил" үлдсэнгүй гэж Голландын Засгийн газар нѳхцѳл байдлыг дүгнэлээ.

 Гэмт хэрэг буурсан гол шалтгаан нь, хар тамхитай холбоотой гэмт хэргийн холбогдох  хуульд өөрчилөлт оруулахдаа  шийтгэх биш харин албадан эмчилгээнд хүчээр хамруулахаар шийддэг болсон, улмаар хоригдогсдод электрон бугуйвч ашиглан хянадаг системд шилжсэнээр, тэд сул чөлөөтэй ажил төрөл эрхлэн амьдрах бололцоогоор хангагдсан зэрэгтэй холбоотой аж. 2018 оны судалгаагаар, электрон бугуйвч нь гэмт хэргийг 50 хувиар бууруулж буйг харуулсан үзүүлэлт гарсан байна. Гэмт хэрэгтнүүдийг, татвар төлөгчидийн мөнгөөр шоронд хорьж "тэжээхийн"  оронд, нийгэмд хөдөлмөрлүүлэх нь эдийн засгийн ч ашиг тустай юм гэдгийг Телеграф дурдлаа. Голландын шоронгийн нѳхцѳлийг дараахи фото зургаас харж болох нь. Манайхаар бол зочид буудал шахуу тохижилттой нѳхцѳлд хоригддог юм байна .

Дээр нь, шоронд хоригдох хугацаандаа ажил эрхэлж, шоронгоос гарахдаа хуримтлалтай гардаг тул зүүн Европын иргэд Голланд зэрэг орны шоронд олноор хоригдох дуртай байсан гэж европод амьдардаг монголчууд хэлж байсныг ѳмнѳ нь дуулж байсан.  

 

 

Ж.Сүх

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?