УИХ ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА ӨНӨӨДӨР ДАВЖ ЗААЛДАНА

2020-01-23  

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь 2017 оны зургаадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдож, гишүүний эрхээс татгалзах хүсэлтээ гаргаж байсан. Мөн 2018 оны арваннэгдүгээр сард өөр нэгэн эмэгтэй түүнийг хүчирхийлэхээр завдсан гэж хуулийн байгууллагад хандсан байдаг. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Д.Гантулгын эхний хэрэгт нэг жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар, нийт хоёр жилийн хорих ял оноохоор шийдвэрлэсэн. Тэгвэл тэрээр давж заалдах хүсэлт шүүхийн байгууллагад гаргаснаар өнөөдөр түүний давж заалдах шатны шүүх хурал товлогдсон байна.

 

 

Э.Сувдаа

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?