2019 ОНД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ 13 ХУВИАР БУУРЧ, ИЛРҮҮЛЭЛТ НЭМЭГДСЭН

2020-01-23  

УИХ өнгөрсөн долоо хоногт Эрүү, зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэн баталсан. Энэхүү батлагдсан хуулийн төслийн онцлох өөрчлөлтүүдийн талаар ХЗДХЯ-ны хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг мэдээллээ.

Зөрчлийн тухай хуулиас эрүүгийн хэрэг рүү шилжиж байгаа зохицуулалт: Зөрчлийн тухай хуульд зөрчил болгон тооцсон байсан зарим үйлдлийг гэмт хэрэг рүү шилжүүлсэн. Жишээ нь биеэ үнэлэх, мөрийтэй тоглоомыг зохион байгуулах зэргийг эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор болсон. Мөрийтэй тоглоомыг зохион байгуулахыг зөрчлийн хуулиас эрүүгийн хэрэг рүү оруулж ирэхдээ 5 жил хүртэл хорих ял оноохоор оруулж ирсэн. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хар тамхитай холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах заалтууд орсон. Өмнө нь хар тамхийг улсын хилээр нэвтрүүлэхэд 2-8 жилийн ялтай байсан бол энэ удаад 5-12 жилийн ялтай болгон чангатгасан. Зохион байгуулалттай бүлэг энэ гэмт хэргийг үйлдсэн бол бүх насаар нь буюу 20 жилийн ял авахаар орсон. Өөрөөр хэлбэл улсын хилээр хар тамхи оруулж ирж, худалдаалж буй гэмт хэрэг шйлдэж буй этгээдүүдтэй хууль бүх насаар нь араас мөшгиж мөрдөнө.

Малын хулгай: Малын хулгайтай холбоотой хууль 2015 онд батлагдахдаа ч гэсэн өнчин ишиг хулгайлсан ч 6 сараас 5 жилийн хорих ялтай байсан. Харин хорих ялаас гадна нийтэд тустай ял оногдуулах бололцоотой байсан. Энэ төрлийн буюу нийтэд тустай ялыг түлхүү оногдуулаад байгаа нь иргэд, малчдын дунд малын хулгай ялгүй болцон юм биш биз дээ гэсэн ойлголт явсан. Мөн малын хулгайн гэмт хэрэг өнгөрсөн онд өмнөх оныхоосоо 70 орчим хувиар өсч, 1908 гэмт хэрэг бүртгэгдсэн. Тиймээс 2015 онд батлагдсан хуулийн эргэлзээг арилгах, тус гэмт хэргийн өсөлтөөс шалтгаалан малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх энэ арга механизмыг ялын бодлогоор дэмжиж өгөх нь зүйтэй хэмээн үзэж засгийн газраас өргөн барьсан. Түүнчлэн олон тооны мал хулгайлах, бүлэглэж үйлдэх, улсын хилээр нэвтрүүлж үйлдэх эсвэл амьжиргааны эх үүсвэр болсон мал хулгайлах юм бол ял хариуцлагыг нь нэлээн чангатгаж байна гэсэн үг. Зохион байгуулалттай бол үүнээсээ ч илүү ялтай буюу 5-12 жилийн хорих ялтай байгаа. Яах аргагүй малын хулгайн гэмт хэргээс шалтгаалан ялын бодлогыг нэлээн хатуу болгон чангатгасан.

Төрийн байгууллага, улс төрчтэй холбоотой худал мэдээлэл тараавал эрүүгийн хуулиар шийтгэнэ: Засгийн газрын зүгээс эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд гүтгэхтэй холбоотой заалтанд гэмт хэргийн хохирогч нь төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээд бол энэ хуулийн заалт үйлчлэхгүй хэмээн оруулсан. Ажлын хэсэг дээр мөн тодорхой этгээдүүдийн саналыг хэлэлцээд олон нийтийн сүлжээгээр хүний нэр хүндэд халдсан илтэд худал мэдээлэл тараасан тохиолдолд хорилгүй 3 хүртэлх сар зорчих эрхийг нь хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, торгох хариуцлага оногдуулахаар байгаа.

Хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй бол хилийн хориг тавина: Нийгэмд гэл бүл салалт асуудал болоод байна. Хохирогч нь хүүхэд байх хандлага их байна. Энэ үүднээсээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхггүй байгаа эцэг, эхчүүдэд зөрчлийн хуульд 30 хүртэлх хоног баривчлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд улсын хилээр гарахыг хязгаарлах ийм зохицуулалтууд орсон. Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 3 сар болсон тохиолдолд гадагшаа явахыг нь хязгаарлах, баривчлах  хүртэл ийм нөхцөл байдал үүсч байгаа. 

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой бас нэг зүйл нь орсон нь татвараас зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа. Энэ төрлийн гэмт хэрэг нь 2-3 жилийн дараа хяналт шалгалтаар илэрдэг. Тиймээс татвараас зайлсхийх гэмт хэрэгт хариуцлага оногдуулах бололцоогүй болчихоод байсан учраас Засгийн газрын зүгээс өргөн барихдаа татвараас зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар тусгайлан авч үзэж хуульчилсан. 

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?