Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд "Өдрийн сонины 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаарт иргэн “Х.ОЮУН: Ц.НЯМДОРЖ САЙДЫН 143 М.КВ БАЙР НААНА ЧИНЬ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ ГЭЖ ДАРАМТАЛЖ ХЭЛСЭН” гэх мэдээлэл нийтлэгджээ. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь тухайн төслийн гэрээ байгуулагдах болон барилга угсралтын ажил эхлэх үед тус яамны сайдаар ажиллаж байгаагүй бөгөөд ямар нэг байдлаар хамааралгүй, ор үндэсгүй худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэсэн байна.
Эх сурвалж: ХЗДХЯ