МОНГОЛ УЛСЫН ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТӨСВИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭНЭ

2020-01-24  

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай тогтоолын төсөл багтжээ. Уг төслийг хаалттай горимоор хэлэлцэх юм. Дараагаар нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан тавьсан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” асуулгын хариуг сонсоно.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?