У.ХҮРЭЛСҮХ МАН-ААС 2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭЭС МӨНГӨ САЛГАХ ШИНЭ АРГА СЭДЖЭЭ

2020-01-24  

МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвшигчдээс мөнгө хандив авахгүй гэж хэлсэн нь ард олонд таалагдах зориулалтаар бэлдсэн үг байсан байна. Харин нам дотроо өөр шийдвэр гаргаснаа дуулгасан байна. Нэр дэвшихийг хүссэн хүн бүр хүсэлтээ намдаа илэрхийлж болно. Тэгэхдээ нэр дэвшигчдийн рэйтингийг тогтоох судалгааг санхүүжүүлэх учиртай. 21 аймаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын 9 дүүрэгт МАН-ын Прогноз судалгааны төвөөс судалгаа хийлгэх ажлыг 2-р сараас эхлүүлж, 3-р сард багтаан дуусгаж, дөрөвдүгээр сард болох Намын Бага Хуралд танилцуулахаар тогтсон байна. - Нэг аймагт хийх судалгааны төсөв нь 66 ( жаран зургаан) сая төгрөгөөр батлагдсан учир энэ санхүүжилтийг тухайн аймаг, дүүрэгт нэр дэвшихийг хүсэгчид санхүүжүүлнэ. Сүхбаатар дүүрэгт 3 мандаттай болно. Энд нэр дэвшихийг хүсэгчид 6 байж болно. Тэгвэл тус бүр 11 ( арваннэгэн) сая төгрөгийн санхүүжилт хийх болно. Тэгснээрээ нэр дэвшихээ илэрхийлсэнд тооцогдоно. Судалгааны энэ дүнг МАН-ын Удирдах Зөвлөлөөр хэлэлцэж, намын бага хурлаар баталгаажуулна гэж МАН-ын удирдлагаас гишүүддээ мэдэгдсэн байна. -Энэ бол нам 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээс мөнгө босгож буй хэлбэр. Дээр нь өөрсдийнх нь мөнгөөр судалгаа хийгээд, өөрсдийнх нь эсрэг ашиглах магадлалтай. Өөрийнх нь мөнгөөр, өөрийг нь "жийх" гэж байна гэж М.Энхболдын талыг баримтлагч гишүүд хардаж эхэлжээ. Ийнхүү судалгаа нэрээр МАН-ын дарга У.Хүрэлсүх 2 тэрбум 78 сая төгрөгийг нэр дэвших хүсэлтэй гишүүдээсээ босгох шийдвэр гаргасан байна. Ийнхүү У.Хүрэлсүх МАН-аас нэр дэвшигчдээ судалгааны дүнд тулгуурлан сонгох нэрийн дор эцэслэн шийдвэрлэх арга мэхийг зохиосон байна. Одоогоор Сүхбаатар дүүрэгт МАН-ын дарга , ерөнхий сайд асан Сү.Батболд, түүний фракцийн гишүүн, гадаад хэргийн сайд Цогтбаатар, Зохицуулах Хорооны дарга асан Даваасүрэн хатагтай нар дэвшинэ гэсэн ч тохиролцоо хийгдсэн тухай мэдээлэл цацагдаж байна. Судалгааны дүн, МАН-ын шийдвэр гарахтай зэрэг энэ мэдээллийн үнэн худлыг нягтлах боломж олдох нь ээ.

 

Тоймч Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :хүрэлсүхийн зөв судалгаа хийхэд үнэхээр гарахгүй бол нэрээ дэвшүүлж яадаг байнаа 2020-01-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?