Их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байсан ОХУ-ын иргэнийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэргийг тагнуулын байгууллагын ажилтнууд үйлдсэн гэх мэдээлэл гараад байгаа билээ. Эх сурвалжийн мэдээллээр уг хэрэг хэд хоногийн өмнө гарсан бөгөөд ТЕГ-ын ажилтнууд мөн гэдгийг баталж байгаа юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: "Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Өнгөрсөн шөнө /нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө/ цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулсан. Прокурорт танилцуулагдаад явж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгөх боломжтой" гэв.
Э.Сувдаа