ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

2020-01-24  

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 13-ны хуралдаанаар 1991 оны нэгдүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-нд доорх дөрвөн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх хуулийн төслийг баталсан. Тэгвэл ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг олгож эхэлсэн талаар НДЕГ-аас мэдээллээ.

Үүнд:

1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

3. Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;

4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй. Түүнчлэн ирэх сарын нэгнээс эхлэн нийт иргэдийн тэтгэврийг 25-40 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
IRGEN:bvren tetgeberiin dood xemjeeg, niigmiin daatgal tuluugui, xvmvvstei oirtuulj bga ni xaramsaltai. tet deed xemjee 1say garui bvren tet dood xemjee 310 myang iiml zurvvtei bna sh dee. Ulsad 29 jil ajilaad,3,2 jil ni orson tu****ltai, garsaiun tu****al ni oldoxgui ingeed xasagdaad 25,5 jil orson... en ajil xiidegui zaluuxan gruptei xvmvvs ulsaas zvgeer baij baigaadl tejeele****x yumaa. en xalamj nertei xvmvvsee sain sudlaach.... 2020-01-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?