Н.НОМТОЙБАЯР ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ХЭНИЙ ГАРТ ОЧИВ ?

2020-01-24  

УИХ  гишүүн Н.Номтойбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олгосон байж болзошгүй, мөн Г.Батхүү агсны хэрэгт хамааралтай хэмээн гишүүний  бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕП-газраас УИХ-д хүргүүлсэн. УЕП-ын саналыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой ч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн ирц бүрдээгүй учир тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад  байсан билээ. Уг асуудалтай холбоотойгоор иргэдийн дунд болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Нямдорж сайд  Н.Номтойбаярыг цээжээрээ хамгаалж МАК-д өрөө төлж байна хэмээн нилээдгүй шуугиад амжсан. Энэ хооронд гишүүн ч мөн өөрийгөө хамгаалж болох бүх л аргыг хэрэглэж явна. Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид  “Дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулж, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг дэд хорооны хуралд байлцуулна уу “ хэмээн хүсэлт хүргүүлсэн. Мөн ЦЕГ-ын дарга, бригадын генерал С.Баатаржавд "Талийгаач Б-гийн ар гэрийнхний зүгээс намайг гүтгэхээс гадна онц хүнд гэмт хэрэгт алуурчин болгож яллах арга хэмжээг зохион байгуулалттайгаар явуулж байна" хэмээн хандсан.

Тэгвэл өнөөдөр хуралдадгүй хороо хуралдаж, МАН бүлэг ч мөн гишүүнд холбогдох хэргийн талаар хуралдасан. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэр гаргасны дараа бүлэг хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана. Н.Номтойбаяр гишүүн нотлох баримттай тайлбар хийсэн. Гэхдээ энэ бол нууцын зэрэглэлтэй асуудал” хэмээлээ. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх Н.Номтойбаяр гишүүнийг өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих гэж хэлсэн. Үүнийг Н.Номтойбаяр гишүүн бодолцъё гэж хэлсэн байна. Өдрийн хагас халдашгүй байдлын дэд хороо хуралдасны эцэст УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг дэд хорооны таван гишүүн гаргажээ. Гэвч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. 

Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эцсийн шийдвэрийг гаргадаггүй. Бид саналаа өгнө. Үүний дараа холбогдох байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулган асуудлыг авч хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана" гэлээ. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: "Эцсийн шийдвэр гарахад холбогдогч хүмүүс байж болохгүй нь ойлгомжтой шүү дээ. Мөн миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх УИХ-ын чуулганы хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт тавьлаа. Ирэх долоо хоногт холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх нь тодорхой. "Халдашгүй байдлын дэд хороо хуулийн хүрээнд нотлох баримт дээр тулгуурлах биш, УЛСТӨРИЙН шийдвэр гаргадаг юм байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Одоо их хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй хэмээлээ.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
бб:Нямдоржоо чи яг хэн юм бээ Таныг хүндэлж явдаг байлаа улаан цайм энэ сонин гарыг хамга****ын 2020-01-24
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?