Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудыг өнөөдрөөс буюу 2020.01.25-нд хаалаа. Хоёр улсын хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл гурав хоног хаагдах аж. Энэ өдрүүдэд БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амрах юм. Түүнчлэн БНХАУ-ад коронавирусын халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор Монголын талаас хилийн боомтуудаа урт хугацаагаар хаах санал яригдаж байгаа. Хэрэв хилийн боомтуудаа хаах асуудал хэлэлцэгдсэн тохиолдолд Засгийн газар хуралдаж шийдвэрлэх юм.