ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ: ЦОО ШИНЭ ВИРУС УЧРААС ДЭЛХИЙ БЭЛЭН БИШ БАЙНА.

2020-01-25  

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Халдварт Өвчин судлалын үндэсний төвд ажиллаж байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

"Коронавирусийн халдварын тохиолдолд ДЭМБ-аас эмнэлгийн тусламжаар хангахыг зөвлөж байгаа. Бид дэлхийн мэндийн байгууллагуудтай өдөрт тутам нягт хамтарч ажиллаж байна.

Дэлхий дахинд өчигдөр 10:40 цагт шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 844, нас барсан тохиолдол 17 байсан бол яг одоо халдварын тохиолдол 897, нас барсан тохиолдол 26 болж нэмэгдсэн байна. Бид халдварын тохиолдол илэрвэл шууд зарлаж, яаралтай арга хэмжээ авна. Одоогоор халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч бид халдвар хаалга тогшиж байгаа гэж үзэж байна. Учир нь ийм үед бид хамгийн муу байдлаар дүгнэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авах ёстой" гэлээ.

Мөн тэрбээр "Манай лаборатори томуугийн 21 вирусийг оношлох боломжтой. Шинээр үүссэн коронавирусийг оношлоход лабораторийн чадамжгүй байгааг нуухгүй.

21 вирусийн аль нэг нь илрэхгүй бол коронавирусийн сэжигтэй тохиолдол байна гэж үзнэ. Энэ бол бидний хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал. 

Цоо шинэ вирус учраас дэлхий бэлэн биш байна. Оношлуур болон урвалж бодис үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Гэхдээ Япон улсаас ойрын хугацаанд оношлуур урвалжийг нийлүүлэхээ мэдэгдсэн. Гэхдээ ирэх долоо хоногт манай улс оношлууртай болох юм" гэдгийг онцлов. 

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др.Сергей Диордица

"ДЭМБ-аас Монгол Улсад боломжоороо тусална гэж амласан.

Сэжигтэй тохиолдол гарвал сорьцоо шуурхай лавлагаа лабораторидоо өгч оношоо баталгаажуулах шаардлагатай. Одоогоор бид оношийг үгүйсгэх байдлаар шинжилгээгээ баталгаажуулаад явж байгаа" гэсэн юм. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Худлаа шоудаж сонгуулийн пиар хийхийн оронд шууд эмчил:Эмчилгээ байхгшй биш байгаа зөвхөн сэтгэл мэдлэг байхгүйгээс болж хий хоосон тоо баримт,анхааруулга,сэрэмжилүүлэг нэг их дэлхий ярьсан,ордон руу гүйлдэж дарга нарт гоё хараггдах гэсэн долдойнууд л байна ш дээ. 2020-01-25
иргэн:доорх хүнтэй саналнэг байна. ЭМЯ гэж 2 газар байна аа. сайд нь дэд сайд, газрын дарга нар нь гээд арай л уу? 2020-01-28
zochin :chini meddeg uvchin gej 1 ch bxgui 2020-05-29
21:60 garval tetgevert garchbga shuu de avgai naraa bitgii buru zunuud bgach yaj ta nar said xiixin ambitsnii uvchin tuschixsan ergej devsheed bxdaa yanaa tsogtsolmaa ta 2 tord gai bolson avgai nar bnaa daa. uls torch gd bga amuu yanadaa MAN nam yuch xiigeegui ard tumniig bur suxrulj bn ta naraas uur xumuus garnaa za yostoi chadaxgui yumchin gej bx shiv xarts n ergeldsen xeviin xun gexed xetsuu xunbna da 2020-06-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?