Өчигдөр шөнө Турк улсын зүүн нутгийн Элазиг мужийн Сивриц тосгонд 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн гамшгийн улмаас багадаа 18 хүн нас барсан талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Турк улсын Сивриц тосгоны байшин барилга сүйдэж, оршин суугчид гадаа гудамжинд гарцгааж, олон тооны орон гэр сүйрч, тосгоны 80 хувь нурангын байдалтай байгаа аж. Чичирхийлэл нь эхлээд хөрш Сири улсын ард иргэдэд мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт Баасан гарагийн газар хөдлөлт орой 20:55 минутын үед хэмээн бүртгэгджээ. Өмнө нь Турк улсад 1999 онд газар хөдлөлтийн улмаас 17,000 орчим хүн амиа алдаж байжээ.
Тусгай албаны 400 гаруй аврагч нурж сүйдсэн байшин барилгын нурангийг цэвэрлэхээр ажиллаж байна. Эрх баригчид Анкара хотоос 550 гаруй км-т газар хөдөлсөн бүс рүү ор хөнжил, майхан зэрэг тусламжийн бараа илгээжээ.