УХАНЬ ХОТОД СУРЧ БУЙ 30 ГАРУЙ ОЮУТНЫГ АВЧРАХ АЖЛЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛНЭ

2020-01-27  

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж коронавирусээс урьдчилсан сэргийлэхтэй холбоотой асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргасан.

Шадар сайд Ө.Энхтүвшин: "Нэг цагийн өмнө авсан мэдээгээр БНХАУ-д дэгдсэн коронавирусээр 1956 хүн өвчилж, 56 хүн нас бараад байна. Нийт 19 оронд халдвар бүртгэгджээ. Эрдэмтдийн хэлж буйгаар уг өвчнийг эмчлэх аргагүй бөгөөд агаараар, ахуйн замаар халдварлаж байна. Тиймээс манай улс эмнэлэг, эмч, мэргэжлийн хүмүүсийг бэлэн байдалд ажиллуулахаас гадна бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг гадны улсаас авахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна.  БНХАУ-тай хиллэж буй хилийн боомтуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах, иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тавихаар болжээ.  Мөн ЕБС, Их дээд сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилуулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ.  Харин томоохон зах худалдааны төвүүдийг  урьдчилан сэргийлэх чиглэлд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулна гэж Хотын дарга С.Амарсайхан мэдэгдлээ. Мөн олон нийтийг хамарсан бүхий л арга хэмжээ, хурал цуглааныг зохион байгуулахгүй гэдэг шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн Ухань хотод сурч, амьдарч буй 30 гаруй оюутныг Монголд яаралтай авчрах асуудлыг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. 

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:gol yum hilee haah 2020-01-27
Зочин:Ирсэн хойно хотод оруулахгүй сар тусгаарлах тал дээр сайн зохион байгуулах биз дээ.Ар гэр бүлтэй нь уулзуулахад осолтой байх гэдгийг Төр мэдэх байлгүй дээ. 2020-01-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?