КИНО ҮЗВЭРИЙН ГАЗРУУД 18 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ҮЙЛЧЛЭХГҮЙ

2020-01-27  

Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоож байна. Үүнд:

 

  • Өмчийн хэлбэр үл хамааран ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсооно. Хичээл, сургалтын явц түр завсаргах энэ хугацаанд сургалтын хөтөлбөрийн агуулгад тохируулан цахим болон теле хичээлийг бэлтгэн хүргэнэ.
     
     
  • Бүх их, дээд сургууль ба Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг мөн зогсоох шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргав.
     
  • Сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд гуравдугаар сарын 2-ныг хүртэл хичээлээ түр зогсоно. Үүнд жолооны курс, хэлний сургалтын төвүүд хамаарна.
     
  • Урлаг, соёл, спорт зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг бүхэлд нь энэ хугацаанд хориглоно. Тухайлбал, цуглаан, хурал, спорт, урлаг, соёлын болон аялал, зугаалга, уралдаан, тэмцээнийг зохион байгуулахгүй.
     
  • РC тоглоом, автомат тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүд үйлчилгээ үзүүлэхгүй.
     
  • Кино үзвэрийн газрууд 18 хүртэлх насны хүүхэд, залууст үйлчлэхгүй.

 

Э.Сувдаа

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?