МОНГОЛЫН КОМПАНИУД ДЭЛХИЙН БАНК БОЛОН ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИАС САНХҮҮЖИЛТ АВАХ БОЛОМЖТОЙ

2020-01-27  

Монголын бизнес эрхлэгчид санхүүжилт авахын тулд дэлхийд хаана ч байхгүй өндөр хүүтэй зээл авахаас аргагүйд хүрдэг. Мөн олон улсад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн таниулах арга замаа тэр бүр мэддэггүй. Тэгвэл Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорациас санхүүжилт аваад зогсохгүй АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлах, хамтын ажиллагаа тогтоох боломж нээлттэй байна.

Экспорт Олон Улсын Худалдааны Төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг: Бид АНУ-ын зах зээлийг зорьж буй бизнес эрхлэгчдээ дэмжих, Монгол Экспорт хөтөлбөртэй уялдуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон “Монголд үйлдвэрлэв” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа 2 сарын 10-15-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон ДС хотод Дэлхийн 189 орны төлөөлөл байрладаг Дэлхийн банкны Үндсэн цогцолборт Монголын өв соёлын өдрүүд, Монголд үйлдвэрлэв арга хэмжээг Дэлхийн банк болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна.Тус арга хэмжээ нь улс эх орноо сурталчлах, брэнд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, зах зээл гадаад худалдааны талаар мэдлэг мэдээлэл авах мөн хөрөнгө оруулагчдад төсөл хөтөлбөрөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах, зах зээлээ судлах гээд олон зорилтын хүрээнд хийгдэж байна. АНУ-ын Худалдааны яамны Азийн газар нь Америк-Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд 15 оноос эхлэн дэмжин ажиллаж,Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж зөвлөгөө өгөх, санал солилцох, сургалт хийх зэргээр дэмжин ажилладаг. Өнгөрсөн 10 сард болсон “Экспорт Монгол” форумд АНУ-ын Худалдааны Яамны Төрийн нарын бичгийн даргын орлогч Аллен Төрле тэргүүтэй албаны болон бизнесийн төлөөлөл манай улсад ирж, Америкийн зах зээлийн онцлог энэ зах зээлийг зорьж буй бизнес эрхлэгчдэд хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгсөн. Энэ удаа мөн манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзахаар төлөвлөсөн. Түүнчлэн АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар АНУ-д бараа бүтээгдэхүүнээ импортлох боломж, хууль эрх зүйн орчин, татвар тариф, тавигдах стандарт шаардлагуудын талаар мэдээлэл өгөх,зөвлөгөө өгөх сургалт хийх, 2 орны бизнесүүдийг холбох В2В бизнес уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн Дэлхийн банк групптэй хамтран Монгол Улсыг сурталчлах, Монголын эдийн засаг, нийгэм, соёл урлаг, соёлын өв, үндэсний брэнд бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготойгоор “Монголд үйлдвэрлэв 2020” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Мөн “Монголд үйлдвэрлэв 2020” цогц арга хэмжээний хамгийн онцлог хэсэг болох Дэлхийн банк групп, ОУСК-ийн хөрөнгө оруулагч, төслийн санхүүжилтийн албаныханд Монгол Улсын хөрөнгө оруулалт шаардлагатай Төсөл танилцуулах VIP уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?