АРД ИРГЭД КОРОНАТАЙ ТЭМЦЭЖ БАЙХАД ТӨРИЙН ОРДОНД ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА

2020-01-27  

БНХАУ-д хүнийг үхэлд хүргэдэг коронавирусын халдвар дэгдсэнтай холбоотойгоор  Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг  үйл ажиллагааг зогсоож бүх төрлийн спорт, урлаг, нийгмийн арга хэмжээг гуравдугаар сарын 2-ныг хүртэл цуцалсан. 

Гэтэл өнөөдөр Төрийн ордонд Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа болж байна. Тус үзэсгэлэнд жижиг, дунд үйлдвэрлэгчид оролцож өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа юм. 

Өнөөдрийн арга хэмжээнд Хөнгөн хүнсний салбарын нийт 136 аж ахуйн нэгж оролцож байна. Сар шинийн баяраараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн эх оронч худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр худалдан авалтад дотоодын үйлдвэрүүдийн эзлэх хэмжээ 50 хувь хүртэл нэмэгдэх боломжтойг ХХААХҮЯамны ХҮХБЗГ-аас хийсэн судалгаа гарчээ.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бб:Оруулах болуу 2020-01-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?