ОЮУТОЛГОЙ КОМПАНИ ЦАЛИН БАГА, АЖИЛЛАХ НӨХЦӨЛ МУУ

2020-01-27  

Өнөөдөр “Оюутолгой” төслийн туслан гүйцэтгэгч “SSM” компаниас халагдсан ажилтнууд болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тус компанийн хууль бус ажил халалт, ажилчдад үзүүлдэг дарамт шахалтыг эсэргүүцэн шаардах бичиг хүргүүлэхээ мэдэгдлээ. “SSM” компани нь 2014 онд “Оюутолгой” компанийн үйлчилгээний тендэрт ялсан бөгөөд хоол үйлдвэрлэл, оффис цэвэрлэгээ, ус түгээлт гэх үйлчилгээ явуулдаг компани юм байна. 

Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид: “Дөнгөж ажилд орсон хүнийн нөөцийн менежер олон жил ажилласан, туршлагатай ажилчныг ямар ч зөрчил гаргаагүй байхад нь ажлаас халсан. Өвчтэй, чөлөөтэй байсан ажилчдыг ч чөлөөний хугацаа нь дуусаагүй байхад халсан тохиолдол ч гарсан. Энэ мэтчилэн эрх мэдлээ ашиглан хамаатан саднаа ажилд авч, зохион байгуулалттайгаар баримт үйлдэн олон жил ажилласан ажилчдыг халж байна, үүний эсрэг бид тэмцэнэ” гэсэн юм. 

Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга: “Оюутолгой компани хүний эрхийн төлөө үг хэлж дуугарсан бүхий л үйл ажиллагааг хорьдог. “Цалин бага, ажиллах нөхцөл муу, ажлын дарамт шахалт их байна” гэж эрхээ хамгаалж дуугарсан хэн бүхнийг ажлаас халж байгаа нь шударга бус байна” гэсэн юм.

 

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?