Улсын Онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон. Үүүнтэй холбогдуулан иргэдийн дунд худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэл тархаад байна. Тиймээс мах, гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний хүнсний зүйлсийг нөөцлөх гэсэн иргэд зах, худалдааны төвүүд орчмын замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байна. Улмаар хүчит шонхор худалдааны төвөөс зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөө /Судалтын зам/ 32-ын тойрог хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна.
Э.Сувдаа