УХАНЬ ХОТ ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙГ АВЧРАХ ОНГОЦЫГ БНХАУ-ЫН ТАЛ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

2020-01-28  

Засгийн газар энэ сарын 26-нд БНХАУ-ын Ухань хот буюу коронавирусийн шинэ халдварын голомтод буй 31 монгол иргэнийг эх оронд нь авчрах шийдвэр гаргасан. Үүний дагуу өчигдөр 11.00 цагт манай улсаас МИАТ компанийн онгоцыг нисгэхээр төлөвлөсөн ч БНХАУ-аас халдварын голомт руу нэвтрүүлэхгүй гэсний улмаас өчигдөр онгоцоо нисгэж чадаагүй байна. Манай улсын Засгийн газраас БНХАУ-ын талтай холбоо тогтоож, иргэдээ эх оронд нь авчрах өөр ямар арга байгааг судалж буй аж. Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа мэдээллээр БНХАУ-ын тал тэдгээр иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулж байж явуулна гэх хариултыг өгсөн байна. 

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
a:zuvshde 2020-01-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?