600 МЯНГАН ТОНН ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР БАРИНА

2020-01-29  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёр дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг барих асуудлыг хэлэлцсэн. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Улаанбаатарын дагавар суурьшлын бүсүүд болон 2,000 орчим нам даралтын зуух агаарын бохирдолд сөрөг үр дагавар үүсгэж байгаа учир сайжруулсан түлшээр хангах шаардлага үүсэж байгаа. Тиймээс 600 мянган тонны хүчин чадалтай шинэ үйлдвэрийг хотын зүүн бүсэд барих Засгийн газрын тогтоол гарсан. Тус үйлдвэр нь одоогийн үйлдвэрийн салбар нь гэсэн үг. Үйлдвэрийн гол ажлыг наймдугаар сарын 15 гэхэд хийгээд дуусчихсан байна. Есдүгээр сарын 15 буюу дулаан өгч эхлэх үеэр бүрэн хэмжээгээр ашиглалтад орж, түлшээ нийлүүлж эхэлнэ гэж төлөвлөж байгаа” хэмээв.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?