Д.БЯМБАСҮРЭН: НАМЫГ ХЭТ ШҮТСЭНИЙ УРШГИЙГ ОДОО НИЙГМЭЭРЭЭ АМСАЖ БАЙНА

2020-01-29  

Үндсэн хууль болон бусад хуулиудаар улс төрийн намуудад нэр дэвшүүлэх эрхийг нь өгсөн байдаг. Гэтэл намдаа хандив өгч, суудал худалдан авсан нөхдүүд ард түмний өмнө нэр дэвшээд очиж байна. Нэр дэвших тогтолцоо нь өөрөө бэрхшээлтэй. Бие даан нэр дэвшигчид өндөр шаардлагатай. Дээрээс нь гол 2 нам тэднийг нухчин дарж байна. 2015 оны Улс төрийн намын тухай хуульд “Улс төрийн нам нь бүлгийн болон хувийн ашиг сонирхлоор нэгдсэн хүмүүсийн байгууллага мөн.” гэж тодорхойлсон байдаг. Түүнээс биш нам гэдэг бол улс орныхоо зам мөр, оршин тогтнох үзлээр нэгдсэн хүмүүсийн улс төрийн байгууллага мөн гэж тодорхойлоогүй. Сая Үндсэн хуулийн өөрчлөлтөд ч энэ тухай оруулалгүй Улс төрийн намын тухай хуулиар зкохицуулна гээд орхилоо. Зөвхөн нам нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж л ганц үг нэмсэн. Социализмын үед намыг тахин шүтэж байсан үеийн үзлээрээ толгой дээрээ залсанаас болж өнөөгийн бүх алдаа бий болоод байна шүү дээ. Европын орнуудын Үндсэн хуулийг харахаар зөвхөн Итали улсын хуульд л парламентад олонхи болсон намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж заасан байгаа юм. Бусад улсуудын хуульд ийм заалт огт байхгүй. Намыг хэт шүтсэн, намыг толгой дээрээ гаргасны уршгийг бид нийгмээрээ одоо амсаж байна. Бид хэрвээ Үндсэн хуульдаа нам нь 20 мянгаас илүү гишүүнтэй байж болохгүй. Бусад нь дэмжигчид байж болно гээд Үндсэн хуульдаа оруулсан бол Монгол Улс намын туйлширлаас гарах боломжтой байсан. Төр мэддэг, төрт ёсны өндөр хүмүүжил боловсролтой ахмад үе өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байна. Англи хэлээр хагас дутуу ярьдаг, баруунд очоод курс төгсөөд ирсэн нөхдүүд бол барууны номлолоор л Монголоо харж, яриад байна. Гэхдээ залуучуудаа дэмжиж гаргана гэдэг бол мэдлэгтэй, чадвартай, чин сэтгэлээсээ төрд зүтгэх тэр хүмүүсийг олж дэвшүүлэх тухай асуудал юм. Тэрнээс биш аль нэг нам нь 35 насны хязгаар тогтоочихоод баахан хүний нэр дэвшүүлээд байвал тэр хүмүүс төрийг эвдэнэ үү л гэхээс босгож чадахгүй шүү дээ.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?