ЦАГААН САРААР ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ЗОЛГОЛТ ХИЙХГҮЙ, БӨХ БАРИЛДАХГҮЙ

2020-01-30  

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ коронавирусээс урьдчилан сэргийлж 2020 оны гуравдугаар сарын 2-ныг дуустал олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх шийвдэр гарсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн байна. 

Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: Цагаан сар нь хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Энэ нь өнөөдрийн байгаа нөхцөлд халдвар дамжуулах нөхцөл үүсэж магадгүй гэж үзэж байгаа. Гэхдээ шууд хорьж хаах нь хэцүү. Учир нь Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Иймд аль болох гэр бүлийнхээ хүрээнд золголтыг хийж, хамт олон албан байгууллагын хүрээнд тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл бүх үйл ажиллагаа хориглосон учир бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.

 

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?